Заавар сургалт
AgentBuy ашиглан Хятадаас бараа захиалах алхам алхмаар заавар
1
Бүртгүүлэх
Эхлээд AgentBuy-д бүртгүүлнэ. Google эсвэл имэйл хаягаараа бүртгүүлэх боломжтой.
- Нүүр хуудас дээрх "Нэвтрэх" товч дарна
- Google эсвэл имэйлээр бүртгүүлнэ
- Профайл хэсэгт нэр, утас, карго мэдээллээ оруулна
2
Захиалга үүсгэх
Хүссэн барааныхаа мэдээллийг оруулж захиалга үүсгэнэ.
- "Шинэ захиалга" товч дарна
- Барааны нэр, тайлбар бичнэ
- Барааны линк эсвэл зураг оруулна
- Хүссэн тоо ширхэг, өнгө, хэмжээ зэргийг заана
- "Захиалга илгээх" товч дарна
3
Агентын тайлан хүлээх
Агент таны захиалгыг судалж, үнийн санал бэлтгэнэ.
- Агент барааг олж, үнийг шалгана
- Худалдагчийн найдвартай эсэхийг шалгана
- Тайлан дээр барааны үнэ, тээврийн зардал, үйлчилгээний хураамж заагдана
- Чат хэсгээр агенттай холбогдож асуулт асуух боломжтой
4
Төлбөр төлөх
Тайланг хүлээн зөвшөөрч төлбөрөө төлнө.
- Тайлан дээрх нийт дүнг шалгана
- Заасан дансанд төлбөрөө шилжүүлнэ
- "Төлбөр төлсөн" товч дарна
- Admin төлбөрийг баталгаажуулсны дараа агент барааг захиална
5
Бараа хүлээн авах
Агент барааг захиалж, карго руу хүргүүлнэ.
- Агент бараа ирэхэд track code өгнө
- Карго компанийн апп-аар бараагаа хянана
- Бараа Монголд ирэхэд карго компаниас мэдэгдэл ирнэ
- Карго компаниас барааг авна
Зөвлөмж
- •Карго мэдээллээ зөв оруулсан эсэхээ шалгаарай
- •Барааны линк, зураг аль болох тодорхой оруулаарай
- •Асуулт байвал агенттай чатаар холбогдоорой
- •Төлбөр төлөхдөө гүйлгээний утгыг зөв бичээрэй